"МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБООНЫ "WWW.MASD.MN" ВЭБ ХУУДАС БОЛОН "EMASD" ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШНЫ НУУЦЛАЛЫН БОДЛОГО
"МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБООНЫ "WWW.MASD.MN" ВЭБ ХУУДАС БОЛОН "EMASD" ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШНЫ НУУЦЛАЛЫН БОДЛОГО
2024 оны 09 дугаар сарын 05-ний өдөр Улаанбаатар хот
Энэхүү www.masd.mn /Цаашид вэб хуудас гэх/ болон, emasd ухаалаг утасны аппликейшн /Цаашид аппликейшн гэх/ нь "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ГҮТТБ-ийн /цаашид "Байгууллага" гэх/ Монголы улсын хөрөнгийн зах зээл болон байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг олон нийт болон гишүүн байгууллагууддаа мэдээллэх зорилготой, албан ёсны вэб болон мобайл аппликейшн бөгөөд энэхүү нууцлалын бодлого нь уг вэб хуудас болон аппликейшнаар үйлчлүүлэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Нэг. Нэр томьёоны тодорхойлолт
1. 1. "www.masd.mn" гэж "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ГҮТТБ -ийн үйл ажиллагаа, гишүүд болон иргэдэд нээлттэй ил тод мэдээллийг агуулсан вэб хуудас
1. 2. "emasd" гэж системийн ухаалаг гар утсанд суулгаж ашиглах хувилбарыг
1. 3. "Системд хандах эрхийн түвшин" гэж системийн хэрэглэгч системд хандан мэдээлэл оруулах, өөрчлөх, устгах болон харах эрхийн хязгаарыг
1. 4. "Систем хариуцагч байгууллага" гэж системийн хөгжүүлэлт, сайжруулалтыг хариуцах, системд алдаа, гэмтэл, гарсан тохиолдолд түүнийг засварлах, хэвийн найдвартай үйл ажиллагааг хариуцсан байгууллага
1.5. "Хэрэглэгч, ашиглагч" гэж тухайн систем, аппликейшныг ашиглан Монголы улсын хөрөнгийн зах зээл болон байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг харах гишүүд болон иргэд
1.6. "Хувийн мэдээлэл" гэж иргэний нэр, овог, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, олон нийтийн сүлжээнд байх таны хувийн хуудас, нэр(эдгээр болон бусад), байршил гэх мэт таныг тодорхойлох, бусад хэрэглэгчдээс ялгаж таних мэдээллийг хэлнэ.
Хоёр. Системд хандах эрхийн түвшин
2. 1. Системд хандах дараах эрхийн түвшин байна. Үүнд:
Системийн админ;
Байгууллагын админ;
Байгууллагын өргөдөл, гомдол хариуцсан ажилтан;
Байгууллагын мэдээлэл хариуцсан ажилтан;
Хэрэглэгч
Гурав. Системийн хэрэглэгчийн эрх
3. 1. Системийн үйл ажиллагаатай холбоотой сайжруулалт, санал хүсэлтийг систем хариуцагч байгууллагад ирүүлэх;
3. 2. Гэрээнд заагдсаны дагуу системд ажиллах, ашиглах тухай мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, сургалт, мэдээллээр хангагдах;
Дөрөв. Систем дэх мэдээллийн аюулгүй байдал
4. 1. Системийн аюулгүй байдлыг хангаж гадаад, дотоод цахим халдлагаас хамгаалахын зорилгоор системд зөвхөн Монгол улсаас ханддаг байна.
4. 2. Системийн хэрэглэгч нь өөрийн бүртгэл, хувийн болон байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс системийг ашиглаагүй үедээ гарах шаардлагатай. Хэрэглэгч өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж мэдээллийн аюулгүй байдалд учирсан аливаа эрсдэл, хохирлыг систем хариуцагч байгууллагаас хариуцахгүй.
Тав. Системтэй холбоотой хууль, журмууд
5. 1. Хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай" хууль;
5. 2. Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тогтолцоо, зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орон зай, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий "Кибер аюулгүй байдлын тухай" хууль;
Зургаа. Системийн ашиглалт, үйлчилгээ
6. 1. Систем нь 7 хоногийн бүх өдөр 24 цагийн горимоор ажиллана.
6. 2. Системд төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийх зорилгоор хэсэгчлэн болон бүрэн хэмжээнд түр зогсолт хийж болно. Засвар үйлчилгээний талаарх мэдээллийг урьдчилан мэдэгдэж байна.
6. 3. Систем бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллах хэдий ч байгууллагын үйлчилгээний хүсэлтийг боловсруулах хугацаанд өөрчлөлт орж болно.
6. 4. Вэб хуудас болон аппликейшн нь иргэдийн байршилтай ойролцоо байршилд байгаа хяналтын камерыг санал болгох үүднээс байршлын мэдээллийг авдаг бөгөөд, байршлын мэдээллийг хадгалах болон, ашигладаггүй болно.
6.5. Хэрэглэгч www.masd.mn вэб эсвэл emasd аппликейшныг энэхүү нууцлалын бодлогын дагуу хэрэглэнэ.
6.6. Вэб хуудас болон аппликейшн ашиглаж буй иргэн өөрийн төхөөрөмжийн тохиргоо хэсгээс байршлыг хуваалцахгүй байх тохиргоог хийх эрхтэй.
6.7. Бид нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй бөгөөд, энэхүү хуудсан дээр шинэ нууцлалын бодлогыг нийтлэх замаар бид танд мэдэгдэх болно. Эдгээр өөрчлөлтүүд нь энэ хуудсанд байрлуулсны дараа шууд хүчин төгөлдөр болно. Та вэб хуудас эсвэл аппликейшныг үргэжлүүлэн ашигласнаараа тэдгээрийг мөн адил хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
6.8. Хэрвээ дурдсан нууцлалын бодлогыг зөвшөөрөхгүй тохиолдолд вэб хуудсанд хандах болон аппликейшн ашиглахаас татгалзах эрхтэй.
Долоо. Хориглох зүйл
7. 1. Системийн хэрэглэгч нь тухайн байгууллагын удирдлагын албан ёсны шийдвэрийн дагуу мэдээлэлд өөрчлөлт оруулах ба үндэслэлгүйгээр мэдээлэл үүсгэх, өөрчлөх, устгах болон худал мэдээлэл системд бүртгэхийг хориглоно.
7. 2. Систем дэх байгууллага болон хувь хүний нууцтай холбоотой мэдээ, мэдээллийг бусдад дамжуулах, ашиглуулахыг хориглоно.
7. 3. Системийн хэрэглэгч нь өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг бусдад шилжүүлэх, дамжуулахыг хориглох ба эрхээ шилжүүлснээс үүсэх үр дагаврыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.