Санхүүгийн зохицуулах хорооны Даргын 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 225 дугаар бүхий тушаалаар Холбооны XXVII Их хурлаас баталсан дараах дүрэм, журмыг батламжиллаа. Үүнд: 

  1. "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Дүрэм"-ийн нэмэлт, өөрчлөлт
  2. "Хяналтын зөвлөлийн журам"-ын нэмэлт, өөрчлөлт

Холбооны Дүрмийн хувьд Сонгуульт албан тушаалтны сонгогдох хугацааг 2 жил байсныг 3 жил болгон өөрчилсөн бөгөөд, холбогдох журмын дагуу Сонгуульт албан тушаалтантай холбоотой заалт өөрчлөгдсөн тохиолдолд 1 жилийн дараа хэрэгжиж эхлэх зохицуулалттай байдаг. Иймд дүрмийн нэмэлт өөрчлөлтийг 2027 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөнө. 

 

Та бүхэн "Хяналтын зөвлөлийн журам"-ын нэмэлт өөрчлөлттэй энд дарж танилцана уу.