МҮЦАЭХ-ноос гаргасан хүсэлтийн дагуу Монголбанкны “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон төв банкны арилжааны нэгдсэн систем /ҮЦТХНС/-ийн талаарх танилцуулах техникийн зөвлөлдөх уулзалтад манай гишүүн байгууллагын 50 гаруй мэргэжилтнүүд оролцлоо.

Тус төслийн зорилго, ач холбогдол нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн дэд бүтэц /FMI/-ийг дэлхийн төвшинд хүргэх, одооны системийн чанарын доголдол, эрсдэлүүдийг халах, цаг хугацаа, үр ашиггүй зардлуудыг хэмнэх, Монгол Улсын санхүүгийн зах зээлийг олон улсын санхүүгийн зах зээлтэй дэд бүтцийн хувьд холбох, мөнгөний зах зээл, хөрөнгийн зах зээл ба валютын зах зээлийг өөр хооронд бөгөөд банкны системтэй холбох системийн шийдлийг улам боловсронгуй болгох,зах зээл дэх хөрвөх чадварыг эрс дээшлүүлэх, санхүүжилтийн өртгийг багасгах, үнэт цаасны барьцааны удирдлагын системийг хөгжүүлэх, барьцааны үнэлгээний системийг бий болгох, үнэт цаасны эрсдэлийн удирдлагын системийг хөгжүүлэх явдал юм. Мөн уулзалтаар программ туршилтийн ажлын хэсэг байгуулахаар боллоо.