Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2025 оны 10 сарын 7-ны өдөр Холбооны байранд 91 хувийн ирцтэй хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

Хөрөнгийн зах зээлд ажил үйлчилгээ эрхлэх эрх олгох сургалтын материал, жишиг тест боловсруулах ажлын тендерт "Тревэндү энд Ко" ХХК-ийг шалгаруулж, тус компанитай гэрээ байгуулан ажиллахыг Үнэт цаасны боловсролын дэд хороонд үүрэг болгов. Биржийн бус зах зээлийн арилжааны багц журмын шинэчилсэн найруулгыг батлав. "Rising Bull" арга хэмжээг "Grand Bull" арга хэмжээтэй нэгтгэн зохион байгуулахыг дэмжиж, журмыг боловсруулж, Удирдах зөвлөлөөр дахин хэлэлцүүлэн батлуулахыг Ажлын албанд даалгав.