Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөл 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.
Дижитал маркетс ББСБ ХХК-ийг дэмжигч гишүүнээр элсүүлэв. ББЗЗ-ийн Үнэт цаасны бүртгэлийн журмын нэмэлт, өөрчлөлтийг батлав. Ти Ди Би СЕКЬЮРИТИС ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Г.Энхбатыг Удирдах зөвлөлийн даргаар сонгов.
