“Өглөөний уулзалт – CAPITAL MARKET TALK” арга хэмжээнд салбарын мэргэжилтнүүд цугларч, үнэт цаасны зах зээлийн чухал асуудлуудыг хөндөн ярилцлаа.

Зочин илтгэгч: Г.Гангамөрөн “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК” ХХК Гүйцэтгэх захирал

Сэдэв: Нийслэлийн хэрэгжүүлж буй төслүүдэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх нь

Хэлэлцсэн асуудлууд: • Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодит загварууд • Нийслэлийн бондын хэрэгжилт ба зах зээлийн оролцоо • Нийслэлийн мега төслүүдийг төсвийн бус эх үүсвэрээр санхүүжүүлэх шийдлүүд • Орон нутагт хэрэгжиж эхэлж буй, төвийн эрчим хүчний системд нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний стратегийн ач холбогдол бүхий төслүүд

Өглөөний уулзалт нь салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагаа солилцох, харилцан уялдаа холбоогоо бэхжүүлэх үнэ цэнтэй орон зай болж байна.

Илтгэл тавьсан зочин илтгэгч, хүрэлцэн ирсэн бүх оролцогчдод баярлалаа.