MASD

БИДНИЙ ТУХАЙ

Монголын Үнэт Цаас Арилжаа Эрхлэгчдийн Холбоо

МҮЦАЭХ нь брокер, дилерийн компаниудын санаачлагаар 1995 онд үүсгэн байгуулагдаж 1995 оны 7 дугаар сарын 8-нд анхдугаар хурлаа хийж Холбооны Дүрмийг хэлэлцэн батлаж, Удирдах Зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгож үйл ажиллагаагаа эхлүүлэн үнэт цаасны зах зээлийн ажил, үйлчилгээг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх, гишүүн байгууллагуудын нийтлэг эрх ашиг, тогтвортой ажил үйлчилгээ, нэгдсэн үзэл, бодлогыг хамгаалах үндсэн зорилго бүхий төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн төрийн бус байгууллага юм.

1995
Үүссэн он
97
Гишүүн байгууллага
30+
Түүх
200+
Баримт бичиг

Түүх

30 жилийн туршлага

1995

Холбоо үүсгэн байгуулагдсан

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо үүсгэн байгуулагдсан.

1998

Анхны орон тооны гүйцэтгэх удирдлага

Анхны орон тооны гүйцэтгэх удирдлагатай болж ажилласан.

2007

Тайвань улсын үнэт цаасны холбоотой санамж бичиг

Тайвань улсын үнэт цаасны холбоотой Санамж бичиг зурсан.

2011

Нью маркет клубтэй нэгдэж 16 шинэ гишүүн

2011 оны 2-р сард Нью маркет клубтэй нэгдэж шинээр 16 үнэт цаасны компанийг гишүүнээр элсүүлсэн.

2011

СЗХ-оос мэргэшлийн эрх олгох сургалтын эрх авсан

2011 оны 3-р сард Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэшлийн эрх олгох сургалт зохион байгуулах эрхийг шилжүүлэн авсан.

2012

Азийн үнэт цаасны форумд гишүүнээр элссэн

Азийн үнэт цаасны форумд (Asia Securities Forum) гишүүнээр элссэн.

2012

Компанийн засаглалын сургалт зохион байгуулах эрх

2012 оны 12-р сард Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс компанийн засаглалын чиглэлээр сургалт зохион байгуулах эрх авсан.

2015

Өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэгдсэн

Анхны өөрийгөө зохицуулах байгууллагаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн.

2016

Үнэт цаасны компаниуд заавал гишүүн байхаар зохицуулсан

Санхүүгийн зохицуулах хорооны журмын дагуу үнэт цаасны компаниуд заавал Холбооны гишүүн байхаар зохицуулсан. Холбооны дүрэм журмаа шинэчлэн баталсан.

2016

Японы үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой санамж бичиг

Японы үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (Japan Securities Dealers Association)-той санамж бичиг байгуулсан.

2017

Солонгосын санхүүгийн хөрөнгө оруулалтын холбоотой санамж бичиг

Солонгосын үнэт цаас, хөрөнгө оруулалтын холбоо (Korea Financial Investment Association)-той хамтран ажиллах санамж бичиг зурав.

2017

CFA Institute-тэй хамтран Хөрөнгийн Менежерийн Дүрэм хэрэгжүүлсэн

МҮЦАЭХ болон Монголын Санхүүгийн Шинжээчдийн нийгэмлэг нь Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэг (CFA Institute)-тэй хамтран Монголд Хөрөнгийн Менежерийн Дүрэм (Asset Manager's Code)-ийг хэрэгжүүлж эхэлсэн.

2020

Биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах эрх

Санхүүгийн зохицуулах хорооны 995 тоот тогтоолоор батлагдсан "Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам"-д зааснаар биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах эрхийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоод өглөө.

2021

Биржийн бус зах зээл эхэлсэн

2021 оны 9-р сард Биржийн бус зах зээлийг эхлүүлсэн.

2023

Блокчэйн арилжааны систем нээлтээ хийсэн

Биржийн бус зах зээлийн блокчэйн арилжааны систем нээлтээ хийсэн.

2025

ASF 30 дахь жилийн ерөнхий хурал Монголд

ASF 30th annual general meeting Монгол Улс Улаанбаатар хотноо анх удаа амжилттай зохион байгуулсан.

Зорилго

Бидний зорилго

Эрхэм зорилго

Монголын үнэт цаасны зах зээлийг хамгаалж, хөгжүүлэх замаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах.

Алсын хараа

Азийн тэргүүлэх, ил тод, найдвартай үнэт цаасны зах зээлийн зохицуулагч байгууллага болох.

Үнэт зүйл

Ил тод байдал, шударга байдал, мэргэжлийн ёс зүй, хамтын хариуцлага.

ХОЛБОО БАРИХ

Асуулт, санал хүсэлтээ бидэнд илгээнэ үү

Холбоо барих →
ХАЙХ