Комплайнс, хяналтын нэгж — зохицуулалтын хяналт, МУТ/ТС, шүгэл үлээх суваг.
МҮЦАЭХ ГҮТББ-ын Комплайнс, хяналтын нэгж нь холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн гишүүдийн болон Холбооны үйл ажиллагаанд хяналт тавих, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, Үйл олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд Холбооны Дотоод хяналт-Хяналтын зөвлөлд хамаардаг.
Холбооны гишүүд нь үйл ажиллагаандаа холбогдох хууль, журам, стандарт, ёс зүйн хэм хэмжээг зохих ёсоор мөрдөж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих;
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль, зөвлөмж, зааврыг мөрдөж ажиллах;
Шүгэл үлээх буюу ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээллийг хүлээн авах, холбогдох шалгалтыг хэрэгжүүлэх, Санхүүгийн зохицуулах хороонд мэдээллэх.
Холбоо болон гишүүдийн аливаа хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор Шүгэл үлээх буюу мэдээлэл хүлээн авах сувгийг Холбооны-Дотоод хяналт-Хяналтын зөвлөлөөр дамжуулан ажиллуулж, шүгэл үлээх үйл ажиллагааг тусгайлсан журмаар зохицуулж байна.
Шүгэл үлээх, мэдээлэл хүлээн авах
Утас
+976 11-330062Цахим шуудан
audit@masd.mn